Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах эсэх асуудал ид яригдаж зарим улс төрчид энэхүү асуудал дээр тараа таниулаад буй.

Энэ үед залуу гишүүн твиттер хуудсаараа дамжуулан уучлал гуйсан байна. Тэрбээр "Доромж үг даалгүй тавьтаргүй үйлдэл гаргасан нь миний буруу. Ичихийн ихээр ичив. Улстөрийн дайралттай үед бичлэг тасдаж тараасан нь онцгүй ч, надад өөрийгөө зөвтгөх шалтгаан байхгүй. Харин миний буруутай үйлдлээр улстөрч шинэ залуусыг адилтгаж харлуулах хэрэггүй" хэмээн бичжээ.

Түүний тайлбарыг иргэд янз бүрээр хүлээн авч сэтгэгдэл бичсэн байна. Тухайлбал түүний бичлэгийг цацаж байгаа нь захиалгатай л байх, албан ёсоор ажлаа өгөөд шалгуулах ёстой хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн аж.