УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар УИХ дахь Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хаалттай хуралдаж, шйидвэр гаргалаа.

Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.

Улсын Ерөнхий прокуророос УИХ-д ирүүлсэн тус саналын дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, санал нэтэйгээр түүнийг түдгэлзүүлэхийг дэмжсэн юм. Үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, түдгэлзүүлэх эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.