УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэдзүүлэх тухай нууцын зэрэглэлтэй саналыг Улсын Ерөнхий прокуророос өнгөрсөн долоо хоногт УИХ-д ирүүлсэн.

Тус саналын дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо яг одоо хаалттай хуралдаж байна. 

Үдээс өмнө уг асуудлаар МАН-ын бүлэг хуралдсан. "Хуралдаанд Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан болон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар оролцож, тайлбар мэдээлэл хийсэн. Мөн МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцож "Н.Номтойбаяр гишүүнийг өөрөө түдгэлзэх өргөдлөө өгөөд шалгуулчих гэсэн санл тавьсан" хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн юм.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нь 5 хүний бүрэлдэхүүнтэй.

  1. Ц.Нямдорж /дарга/
  2. Ө.Энхтүвшин /гишүүн/
  3. Ч.Улаан /гишүүн/
  4. Д.Лүндээжанцан /гишүүн/
  5. Н.Энхболд /гишүүн/