Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-нд Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээний аваргаар Монгол хүү тодорсон билээ. Н.Нэмүнийг өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх хүлээн авч уулзан, "Шилдэг хүүхэд" медаль гардууллаа.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх:

"Н.Нэмүн хүү шиг хүүхэд олон байгаасай. Сүүлийн үед монгол хүүхдүүдийн амжилт маш их сайжирч байгаа нь бахархалтай байна. Монгол улсын засгийн газраас олон улсын тэмцээн болоод тив дэлхийд улс орныхоо нэрийг гаргавал урамшуулдаг, алдаршуулдаг байх журам удахгүй БСШУЯ-наас батлагдана гарах гэж байгаа. Удахгүй ийм сайхан амжилт үзүүлсэн хүүхдээ дэмжиж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Каратегийн спортоор хичээллэдэг хүүхдүүд их даруухан, зөв төлөвшилтэй хүүхэд болж хүмүүждэг.  Энэ жил гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвөөс "Найрамдал" зуслангийн нэг ээлжинд дан гоц авьяастай, үе тэнгийн найзуудаа манлайлдаг хүүхдүүдийг амраахаар төлөвлөсөн Н.Нэмүн бас яваарай" гэлээ.