Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийхдээ дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-үүдээс ААНОАТ авахгүй бөгөөд бүрэн чөлөөлөхийг мэдэгдсэн. 

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр:

"Нийгмийн даатгалын сан 1,4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй ажиллаж байна. Тэтгэврийн даатгал 300 орчим тэрбумын үлдэгдэлтэй. Энэхүү хөнгөлөлт чөлөөлөлтийг нийт 38 мянган ажил олгогч 426 мянган даатгуулагчийн НДШ-ийг 6 сарын хугацаанд тэглэхэд 800 тэрбум төгрөг зарцуулагдана. Энэ бол ажилтны орлогыг бууруулахгүй байх, ажил олгогчийг дэмжих бодлого юм. Энэ удаагийн Нийгмийн даатгалын сангийн чөлөөлөлтөд ажил олгогчид, ААН, байгууллагуудыг хамруулсан. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй 180 мянган иргэний НДШ-ийн чөлөөлөлтийн асуудлыг энэ удаа оруулаагүй" гэв.