Америкийн Нью-Йорк хотын Таймс-сквер талбайд шинэ жилийн баяр тэмдэглэх үеэр аюулгүй байдлыг хангахад анх удаа нисгэгчгүй аппаратууд ашиглана гэж New York Daily News сонинд мэдээлжээ.

Нисгэгчгүй аппаратууд цугласан олныг маш сайн ажиглахад хууль сахиулах байгууллагынханд тус болно гэж цагдаа нар үзэж байгаа аж. Баярын үеэр зөвхөн цагдаа нар нисгэгчгүй аппаратууд ашиглах юм. “Баярын шөнө нисгэгчгүй аппарат бүү ашиглаарай. Хэрэв та бүхэн нисгэгчгүй аппарат хөөргөвөл дараа нь баривчлагдаж магадгүй” гэж цагдаагийн комиссар Жеймс О'Нил мэдээлсэн байна.

Цагдаа нар цугласан олныг ажиглахад 1225 ажиглалтын камер ашиглах бөгөөд заримыг нь нисгэгчгүй аппаратуудад суурилуулах аж. Үүнээс гадна, аюулгүй байдлыг хангах үүднээс томоохон талбайг тойруулан хаалт хашаа босгоно. Хүмүүст үүргэвч, том уут, согтууруулах ундаа, эвхдэг сандал, шүхэр авч ирэхийг хоригложээ. Мөн тэсрэх төхөөрөг илрүүлэхэд сургасан нохойнууд аюулгүй байдлыг хангахад оролцоно.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, АР