Нью-Йорк хотын Хятад дүүрэгт тэнгэр баганадсан шорон барихыг эсэргүүцсэн жагсаал жил гаруйн өмнөөс эхэлжээ. Жагсагчид өмгөөлөгч, хууль сахиулагчдыг лоббидохоор ажиллаж буй аж. Тухайн шорон нь өндөр настнуудын эрүүл мэндэд заналхийлж болзошгүй гэсэн судалгаа гарчээ.  

Манхэттэний 125 дугаар цагаан гудамжид баригдах 295 фут өндөр тус барилга нь Рикерс арлын 413 акр (167 га) шоронгийн цогцолборыг орлуулах зориулалттай дөрвөн байгууламжийн нэг юм. Бусад шоронг Бронкс, Брүүклин, Квинсэд 10 жилийн хугацаанд барихаар хотын дарга Билл де Блазио найдаж буй аж.


Тус барилгын ажлыг эхлүүлэхийн өмнө нураалтын ажиллагаа хийгдэх ба тэсрэлтийн улмаас агаарын бохирдол үүсч, оршин суугчдад эрүүл мэндийн эрсдэл учруулж болзошгүй хэмээн санаа зовниж буй аж.  

 

Нураалтыг эхлүүлэхгүйн тулд оршин суугчид Нью-Йорк хотын дарга Блазиогаас барилгын төлөвлөгөөний ажиллагааг зогсоохыг шаардаж, шүүхэд зарга үүсгэхээр төлөвлөжээ. Жан Лигээр төлөөлүүлсэн оршин суугчдын бүлэглэл (Chinatown Core Block Assosiation) нь тус заргыг санхүүжүүлэхийн тулд 130,000 долларын хандив цуглуулах зорилго тавьсан байна. Одоогийн байдлаар нийт $78,000-ийн хандив цуглуулж чаджээ. 

 


Эх сурвалж: https://nextshark.com/