Нью Йорк хотын Манхеттан дүүргийн Мидтаун гудамж дахь барилгыг нисдэг тэрэг мөргөсөн осол гарчээ. 

Нисдэг тэрэг 13:32 цагт онгоцны буудлаас хөөрч 11 минутын дараа осолдсон бөгөөд нисгэгч газар дээрээ амиа алджээ. Нью Йорк хотын цагдаагийн байгууллага шуурхай ажиллан дээвэр дээрх галыг дотогш нэвтрүүлээгүй аж. Ослыг терроризмын үйлдэл биш гэж үзэж буй.

Амиа алдсан нисгэгчийн талаар “Тэр маш чадварлаг нисгэгч байлаа. Нисэх онгоцны холбооны зүгээс гүн хүндэтгэл үзүүлж байна” хэмээн нисэх онгоцны холбооны менежер Паул Дадлэй илэрхийлжээ. Мөн тэрбээр нисдэг тэргэнд техникийн гэмтэл гарсан байж болзошгүйг дурьдаад нисгэгч аюулгүй газардуулахын тулд барилгын дээвэр хэсэгт буухыг оролдсон. Гарцаагүй тохиолдолд энэ нь харьцангуй аюул багатай гэж тооцоолсон байх магадлалтай” хэмээн ярьсан байна.