НИТХ-ын даргад Р.Дагва, Ц.Байгальмаа нар өрсөлдөж буй. Гэвч Ц.Байгальмаа сая нэрээ татаж буйгаа мэдэгдлээ.

Ингэснээр НИТХ дахь АН-ын бүлэг тус хуралдаанаас нэг хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийллээ. Харин хуралдаан даргалагч нэг хоногийн завсарлага өгөх боломжгүй учир нэг цагийн завсарлага өгч байна хэмээн алх цохив. 

Нэг цагийн дараа хуралдаан үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна.

НИТХ-ын өнөөдрийн хуралдаан нэлээд маргаан дагуулж, төлөөлөгчид санал нэгдэхгүй маргасан, нэр дэвшигчээ сонгож чадахгүйгээс хуралдаан цагтаа эхлээгүй хойшилсон, бусдыгаа үл хүндэтгэсэн, мөн зарим төлөөлөгч согтуу байна гэсэн олон шүүмжийг дагуулснаар завсарлалалаа.