НИТХ-ын даргыг сонгох хуралдаан үргэлжилж, нэр дэвшигчдийг тодрууллаа.

МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргад Р.Дагвыг дэвшүүлсэн. Харин заалнаас төлөөлөгч, тэргүүлэгч Ц.Байгальмаа өөрийн нэрийг дэвшүүллээ.

Ингэснээр НИТХ-ын даргад Ц.Байгальмаа, Р.Дагва нар өрсөлдөхөөр боллоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор МАН-ын бүлэг НИТХ-ын хуралдаанаас нэг цагийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлснээр хуралдааныг 30 минутын хугацаатай завсарлуулав.