НИТХ өнөөдөр Хангарди ордонд хаалттай хуралдаж, есөн Тэргүүлэгчээ батламжиллаа.

Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлгээс С.Амарсайхан, С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Ц.Байгалмаа, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Б.Цолмон болон С.Эрдэнэтуул, П.Баярхүү нарыг тэргүүлэгчид нэр дэвшүүлэхийг дэмжиж томилов. Харин АН хоёр тэргүүлэгчээ нэр дэвшүүлэх, томилох эрх нээлттэй үлдэж буй юм.