НИТХ-ын Анхдугаар хуралдаан үргэлжилж, НИТХ дахь намын бүлгүүдийг байгуулж, бүлгийн даргаа сонгосон шийдвэртэй танилцлаа.

Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар төлөөлөгч Р.Дагвыг, АН-ын бүлгийн даргаар төлөөлөгч Д.Пүрэвдавааг сонгожээ.

Хуралдааны дэгийн дагуу НИТХ-ын 45 суудлаас 34 суудал авсан МАН, 8 суудал авсан АН бүлэг байгуулсан бөгөөд 3 суудал авсан ХҮН бүлэг байгуулах боломжгүй юм.