“Nissan” компанийн удирдах зөвлөл миний эсрэг хуйвалдаан зохион байгуулсан гэж "Nissan-Renault-Mitsubishi" нэгдлийн тэргүүн асан Карлос Гон мэдэгдсэн байна. Энэ тухай тэрбээр Японы “Nikkei” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

К.Гон хоёр сар гаруйн өмнө баривчлагдсанаасаа хойш олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд анх удаа ярилцлага өгч буй нь энэ юм. Дэлхийн автомашин үйлдвэрлэлийн салбарын томоохон төлөөлөгчдийн нэг К.Гоныг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 19-нд Японд баривчилсан билээ.

Мөн тэрбээр ашиг орлогоо нуун дарагдуулсан хэмээн өөрийг нь буруутгасныг үгүйсгээд, энэ хэргийг “Nissan” болон “Renault” компанийн хамтын ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөг нь эсэргүүцэгчид хийсэн гэж мэдэгджээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/CNN/