МОСКВА. /ИЗВЕСТИЯ/. Москвагийн нисэхийн их сургуулийн тэнхимийн ажилтнууд нислэг үйлдсэн онгоцнуудад үзлэг шалгалт хийх зорилгоор хөдөлгөөнт роботын иж бүрдлийг бүтээхээр ажиллаж байгаа тухай «Известия» сонин мэдээлсэн байна.


Нисэх онгоцны 3загварыг боловсруулдаг, гадна талын доголдолд нь дүн шинжилгээ хийдэг камераар тус роботыг тоногложээ. Тус робот нь хэдхэн см хавтгай дөрвөлжин хэмжээ бүхий доголдлыг ажиглах чадвартай болох аж. Түүнчлэн хөгжүүлэгчид цаашид илүү жижиг хэмжээтэй гэмтэл, доголдлыг таних чадвартай болгохыг зорьж байгаа гэнэ. Туршилтыг ирэх оны 2 дугаар сард явуулахаар төлөвлөж байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг