Манай улс 05 дугаар сарын 01-нээс буюу 6 хоногийн дараа агаарын хилээ нээхээр төлөвлөн ажиллаж буй. Үүнтэй холбоотойгоор 5 дугаар сард хэвийн горимоор үйлдэх олон улсын нислэгүүдийн хуваарийг гарган баталсан. Тус сард нийт 16 удаагийн нислэгийг агаарын тээврийн МИАТ ХК, Asiana Airlines, Korean Air, Air Busan, Turkish Airlines компаниуд гүйцэтгэнэ. /Нислэгүүдийн хуваарийг ЭНД дарж харна уу./

Тэгвэл Буянт-Ухаа олон улсын нисэх буудал зорчигчидоо хүлээж авах бэлтгэлийг бүрэн хангасан гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас өнөөдөр мэдээллээ.

Тодруулбал, нислэгийн аюулгүй байдлыг хангах, зорчигчдын эрүүл мэндийг хамгаалах, тав тухтай үйлчлүүлэх орчин бүрдүүлэх, тахлын халдвараас урьдчилан сэргийлэх тэмдэг, тэмдэглээ байршуулах, тусгаарлах өрөө гаргах зэрэг бэлтгэл ажлыг хангаж ажиллаж буй аж.

Зорчигч нислэг эхлэхээс өмнө бүртгэлийн танхимд 1.5-2 метрийн зай барьж зогсох тэмдэглэгээг байршуулах, сэжигтэй зорчигч ирсэн тохиолдолд эмнэлгийн ажилтнууд анхны тусламж үзүүлэх тусгаарлах өрөөг бэлтгэжээ. 

Нисэх буудалд ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар тогтмол хийлгэж байна гэв.

Мөн зорчигчдод амны хаалт зүүх, бээлий өмсөх, ариутгалын бодис биедээ авч явах талаар тогтмол сануулга өгч ажиллах шинэ нөхцөл байдал үүсч буй.

Зургийг МСАА фэйсбүүк хуудаснаас

Зургийг МСАА фэйсбүүк хуудаснаас

Зургийг МСАА фэйсбүүк хуудаснаас

Зургийг МСАА фэйсбүүк хуудаснаас

Зургийг МСАА фэйсбүүк хуудаснаас

Зургийг МСАА фэйсбүүк хуудаснаас

Зургийг МСАА фэйсбүүк хуудаснаас

Зургийг МСАА фэйсбүүк хуудаснаас