Эрхүү мужийн голд Robinson нисдэг тэрэг унаж, сүйрсний улмаас хоёр хүн амь үрэгдсэн тухай “ТАСС” агентлаг мэдээлэв.

Ослын газар орон нутгийн онцгой байдлын газрын ажилтнууд ажиллаж байгаа аж.

Бодайбохотын дарга Евгений Юмашевын мэдэгдсэнээр, нисдэг тэрэг хадан хавцалтай газраас ниссэн байна. Эх сурвалжийн өмнө нь мэдээлснээр, Robinson нисдэг тэрэг Эрхүүгийн Бодайбинский дүүрэгт алга болжээ. Нисгэгч нь товлосон цагтаа холбоо бариагүй бөгөөд урьдчилсан мэдээллээр нисдэг тэрэг Витим голд унасан байж магадгүй аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг