Афганистанд цэргийн нисдэг тэрэг осолдож, тэнд сууж явсан 20 хүн амь үрэгдсэн тухай армийн төлөөлөгчийн мэдэгдсэнийг телевизийн “Tolo News“ суваг уламжлав. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд өндөр албан тушаалтнууд байжээ.  

“Нисдэг тэрэг осолдсоны улмаас онгоцонд байсан бүх хүн амиа алджээ” гэж тус улсын Зэвсэгт хүчний төлөөлөгч Нажибулла Нажиби мэдэгдсэн байна.

Анар-Дара хот орчимд өнөөдөр өглөө нисдэг тэрэг осолдсон тухай өмнө нь мэдээлсэн байна. Онгоцонд сууж явсан 20 хүний дунд цэргийн өндөр дээд түшмэд хийгээд мужийн зөвлөлийн гишүүд байсан аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости