Жүжигчин Никольс Кейж өнгөрсөн 3 дугаар сарын 23-нд Лас Вегаст хуримлажээ. Гэвч тэрээр гэрлэлтээ батлуулсанаас дөрвөн өдрийн дараа цуцлуулах өргөдөл гаргасан байна. 55 настай жүжигчин “хэт согтуу” байсан учраас гэрлэх шийдвэр гаргаснаа ч ухаараагүй гэжээ. Түүний богино хугацааны эхнэр Эрика Койк нь сүүлийн арван жилийн хугацаанд согтуугаар машин жолоодсон хэрэгт 2 ч удаа холбогдсон ба 2006 онд гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас баривчлагдаж байжээ. 

Тэрээр согтууруулах ундаа хэрэглэн машин барьсан хэргээр 5 өдөр ял эдэлсэн ба мансууруулах бодис, согтууруулах ундааны талаарх мэдлэг олгох сургалтад 18 сарын туршид хамрагдах ёстой болсон байна.

Никольс Кейж болон түүний хуульчийн шүүхэд гаргасан өргөдөлд Койк болон Кейж нар нь архидан согтуурсан учраас гэрлэлтийг зөвшөөрөх чадваргүй байсан. Хийж байгаа үйлдэлээ бүрэн ухамсарлаагүй байсны үндсэн дээр ийм шийдвэр гаргасан гэжээ. 

Дашрамд дурьдахад Кейж өмнө нь гурван удаа гэрлэсэн ба сүүлийн эхнэр Кимтэй 2004-2016 он хүртэл амьдарсан ба хүү Кал- Эй нь 2005 онд төрсөн байна.



Эх сурвалж: www.dailymail.co.uk