Дараах 23 эшлэл нь түүнийг ямар агуу, суут хүн байсныг илтгэж буй. Никола Тесла бол хамгийн гялалзсан, сонирхолтой, бусадтай адил биш фичикч, эрдэмтэн байсан юм. Түүнийг суут хүн хэмээн үздэг олон хүн компаниа түүний нэрээр нэрлэсэн байдаг. 

Түүнийг хүчирхэг эшлэлүүдийг хүргэж байна.

1. Шинжлэх ухаан нь физик бус үзэгдлийг судалснаар илүү их ахиц дэвшилд хүрч чадна.

2. Чиний бие бол үнэлэшгүй их бэлэг юм.

3. Дэлхий ертөнц бол зөвхөн материаллаг бие биш юм.

4. Авьяас, гоц ухаан ганцаар байхыг шаарддаг.

5. Тархи бол зүгээр л хүлээн авагч.

6. Оюуны чадвар нь бурхнаас ирдэг.

7. Зөн совин мэдлэгээс хальж гардаг.

8. Бид илүү ихийг мэдэх тусам илүү ихээр үл тоомсорлогч болдог.

9. Та ямар нэгэн зүйл төсөөлж чадаж байгаа бол түүндээ хүрч чадна гэсэн үг.

10. Ямарваа нэгэн идэвхтэй зүйл хийж эхлэх үед эхлээд хүсэл дараа нь түүнийг хийх эрмэлзэл бий болдог.

11. Бидний сайн болон сул тал салшгүй холбоотой зүйлс.

12. Ойлгохгүй байна гэдэг нь бусдын үзэл бодлыг хүлээн авч, үнэлэхгүй байгаагийн шинж.

13. Хүн бусдын хүчин чармайлтын тусламжтайгаар өөрийн тэнэглэлээс хэзээ ч ангижирч чадахгүй.

14. Бүх агуу болсон зүйл өмнө нь тохуурхагдаж байсан.

15. Бидний хувь тавилан зөвхөн биднээс шалтгаалахгүй.

16. Бусад хүнд аз жаргал бэлэглэх нь өөрөө аз жаргалтай болох хамгийн найдвартай, хурдан арга.

17. Өнөөдөр өчигдрийн гайхамшиг бол хэвийн нэг үзэгдэл.

18. Бүх амьд зүйл бол хөдөлгүүр юм.

19. Тэвчээр бол бүх зүйлийн суурь.

20. Мөнгө хүмүүсийн анхаарал хандуулж буй шиг үнэ цэнэтэй дүйцэхүйц зүйл биш.

21. Хүмүүсийн хоорондоо санал зөрөлддөг шалтгаан бол үл ойлголцол. Учир нь хүмүүс бусдын үзэл бодлыг хүлээж авах чадваргүй  байдаг.

22. “Бид хязгааргүй орон зайд эргэлдэж байна. Бидний эргэн тойронд буй бүх зүйл эргэлдэж, хөдлөж байна”.

23. “Эрдэмтэд түргэн, шуурхай үр дүнд хүрэх гэж хичээдэггүй. Харин түүний дараа ирэх зөв чиг үүргийг хүнд өгөхийг зорьдог”.