Бусдын анхаарлыг өөртөө татахын тулд юу ч хийхэд бэлэн байдаг нь одуудын араншин гэлтэй. Тэдний нэг бол яах аргагүй Ники Минаж. Бараг нүцгэн шахуу зургаа нийгмийн сүлжээнд цацдаг нээлттэйгээр үзэл бодлоо хуваалцдаг тэрбээр бодит амьдрал дээр тэс өөр нэгэн бололтой.
Ники Минаж бэлтгэл болон клипний зураг авалтын үеэр дуулж бүжиглэхээ хэнд ч харуулдаггүй гэнэ. Хэрэв зориудаар харсан хүн шууд ажлаасаа халагддаг аж. Сүүлд түүний "Good form"  дууны клипийг хийхэд монгол бүсгүй Ооно буюу О.Ононтунгалаг ажилласан бөгөөд Ники Минажийн хэцүүхэн авирыг бичсэн байна. АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелос хот дахь Майкел Винсент академийг нүүр будалтийн чиглэлээр төгссөн тэрбээр олон ч одын нүүр будалт дээр ажилласан авьяаслаг бүсгүй юм.

Харин энэ удаа Ники Минажийн тухай ийнхүү бичжээ.

Никки Минаж бүхэл бүтэн 10 цаг хоцорч ирээд 3 цаг бэлэн болж байна гэж алга болсон. 12 бүжигчин нь өсгийтэй гутал дээр түүнийг 3 цаг хүлээсэн! Хувцас солилт бүрт 1-2 цаг болоод байхаар бид чинь яаж хурдан дуусах билээ дээ? Энэ удаа өрөөнөөс хөөгдөж барьсангүй ээ ашгүй. Харин түүний хажуугаар гарахдаа нүд рүү нь харахгүй доош харж явна гэдэг бол бас л хэцүүхэн даваа байлаа. Нэг тийм тэнэг мэдрэмж .. Ажлаа алдчихгүй гээд доошоо л харж л байгаа юм л даа.... 12 цаг бол улсаас хүлээн зөвшөөрсөн хэмжээ болохоор Никкигийн makeup hair хүмүүс нь явчихсан байж. Продакшинаас намайг дуудаж түүний хөмсөгний үзүүрийг нь сурж үзлээ ккк... за нэг тиймэрхүү дээ түүнтэй ажилсанаараа бусад ажилсан хүмүүсийнхээ үнэ цэнийг мэдэрлээ..
Selena Gomez, Cardi B, Jennifer Lopez, Meghan Trainor  нарын клипэнд нь ажилсан сэтгэдэлээ бас оруулнаа..