НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн алдарт рэп дуучин Ники Минаж хөгжмийн карьераа өндөрлөх шийдвэр гаргаад байгаа тухайгаа мэдэгджээ. Энэ тухай тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Өдгөө 36 настай дуучин бүсгүйн жинхэнэ нэрийг Оника Таня Мараж гэдэг бөгөөд тэрбээр гэр бүлийн амьдралаа зохиох гэж байгаатай холбогдуулан карьераа орхиж байгаагаа цохон дурджээ. 

“Нас эцэслэх хүртэл минь намайг дэмжиж яваарай. Та бүхнийгээ насаараа хайрлах болно” хэмээн тэрбээр шүтэн бишрэгчиддээ хандан хэлжээ. Наян хоногийн дараа найз залуу Кеннет Петтитэй гэрлэх гэж байгаа тухайгаа дуучин бүсгүй өнгөрсөн 8 дугаар сард мэдэгдсэн юм. 


Ники Минаж 4 бүрэн хэмжээний студийн цомог гаргаж байсан юм. “Grammy”-н шагналд 10 удаа нэр дэвшиж байсан тэрбээр “American Music Awards”,  MTV Video Music Awards”-н шагналуудыг хүртэж байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг