Яаннис Антетокоунмпо "Nike" компанитай урт хугацааны гэрээ байгуулахаар болсон гэдгээ өөрийн твиттер хуудсаараа дамжуулан зарлажээ. Яаннис өөрийн сагсан бөмбөгийн карьераа эхлүүлэхдээ анх "Nike" компанитай гэрээ байгуулж байв.

Тус гэрээ 2017 оны 09 дүгээр сард дуусаад байсан юм. Адидас, Ли Нинг, Жордан брэндүүд Яаннистай гэрээ байгуулахаар өөр өөрсдийн арга барилаар шаргуу ажилласан ч эцэст нь Грек гайхал маань "Nike" брэнддээ үнэнчээр үлдэхээр шийджээ.

Шинэ гэрээ ёсоор Яаннис өөрийн нэрийн пүүзийг худалдаан гаргах юм. Пүүзний нэр болон худалдаанд гарах хугацаа ч аль хэдийн тодорхой болжээ. "Nike" компани 2019 оны хавар “Яаннис 1” пүүзийг албан ёсоор худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Олон тамирчин "Nike" компанитай гэрээ байгуулан хамтран ажилладаг ч өөрийн нэрийн пүүзийг гаргасан тоглогч тийм ч олон байдаггүй. Юутай ч Грек залуу "Nike" брэндтэй хамтран өөрийн нэрийн пүүзийг гаргах 22 дахь тамирчин болж байна.