Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг өглөө 8:00 цаг болгож өөрчилсөн. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт дараах өөрчлөлт хийгдэж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний  бүх чиглэл өглөөний 6:45 цагт эхний автобус хөдлөхөөр төлөвлөгдсөн байдаг бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан хот орчмын болон алслагдсан 17 чиглэлд өглөөний цагийг  5-10 минутаар  урагшлуулах зохицуулалт хийгдлээ. Үүнд:
 

Д/Д
Чиглэлийн нэр
Эцсийн зогсоолын нэр
Эцсээс хөдлөх цаг
1
ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС”
Налайх
6:20
2
Ч:3“Зүүнсалаа-Халдвартын эмнэлэг”
Зүүн салаа
6:37
3
Ч:13“Тахилт-Саппоро-3-рэмнэлэг”
Тахилт
6:40
4
Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол”
Нарангийн гол
6:40
5
Ч:15 “Нисэх -Сонсголон- 5 шар- 3-р эмнэлэг”
Нисэх
6:40
6
Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам”
Шадвилан
6:38
7
Ч:28 “Сэлх- 7 буудал- Ард кино театр”
Сэлх
6:40
8
Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”
Сэлбэ
6:36
9
Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”
Улиастай
6:39
10
Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”
Гачуурт
6:34
11
Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжигарав худалдааны төв”
Нарангийн гол
6:40
12
Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”
ХМК
6:38
13
ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв”
Шарга морьт
6:40
14
ХО:3 “Гордок-Дүнжингарав худалдааны төв”
Гордок
6:30
15
ХО:6 “Өлзийт хороолол-120 мянгат”
Түргэний гол
6:30
16
ХО:7 “Туул тосгон- Биокомбинат- 120 мянгат”
Туул тосгон
6:40
17
ХО:9 “Биокомбинат- Сонсголон – 5 шар”
Биокомбинат
6:40


Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 937 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилж байгаагаас өглөө 7:00 цагт 298 автобус буюу 32 хувь , 7:30 цагт 730 автобус 78 хувь 8:00 цагт 897 автобус 96 хувь, 8:30 цагт 925 автобус 99 хувь үйлчилгээнд ажиллаж байхаар даалгавар төлөвлөгдсөн байна.