Нийслэлийн Тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж, иргэдийн зорчих эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 25-ны өдрөөс тээврийн хэрэгслийн тоог 10 хувиар нэмэгдүүлжээ. 

Ингэснээр ажлын өдөрт үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоо 88 чиглэлд 959 автобус, троллейбус болно. Эдгээрт шөнийн тээврийн 3 чиглэлд 10, зуслангийн үйлчилгээний 3 чиглэлд 5 тээврийн хэрэгсэл тус тус ажиллаж буй аж.

Мөн холбогдох судалгаа  тооцооллыг хийж 12 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, оройн буултын цагийг уртасгаад байна. Тухайлбал Шархад, Хужирбулан, Тахилт, Улаанхуаран, Их тойруу, Гачуурт, Дэнжийн 1000, Зайсан, Улиастайн суурьшлын цэгт үйлчлэх чиглэлүүд юм.