УОК-ын Шуурхай ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг танилцуулж мэдээлэл хийлээ. 

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн хэлтэсийн дарга Ц.Ганзориг

"Мэргэжлийн байгууллагууд халдварын тохиолдлын шууд болон дам хавьтлуудын хүрээг бүрэн зураглаж чадсан. Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн 13 чиглэлийн байгууллагуудын ажилчид болон эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай хүмүүсийн хувьд нийтийн тээвэр энгийн горимоороо 06.00-22.00 цаг хүртэл ажиллахаар боллоо. Мөн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байгууллагын ажилчид, эмнэлгийн тусламж авах хүмүүс хувийнхаа автомашинаар зорчиж болно. Гэхдээ үүнийг хөл хорионы дэглэмийг сулруулсан шийдвэр гэж ойлгож огт болохгүй" гэлээ.