Энэ жил хур бороогүй байснаас шалтгаалан нийт нутгаар ургац муу байсныг холбогдох яамнаас мэдээлэв. Нийт нутгийн 75 хувьд мал өвөлжих боломжгүй гэсэн судалгааг гаргажээ. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн ургамлын ургац, талбай, ашиглах хугацаа малын тоо зэрэг мэдээлэлд үндэслэн 2017-2018 оны өвөл хаврын бэлчээрийн даацыг баг бүрээр гаргажээ. Нийт нутгаар тоооцож гаргасан дүнгээс үзэхэд 15 хувь нь нөөцтэй 10 хувь нь хүрэлцээтэй , 30 хувь нь 3-5 дахин 30 хувь нь даац олон дахин  хэтэрсэн байна. Дашрамд дурдахад өнгөрсөн онд нийт нутгийн 80 хувьд мал өвөлжиж хаваржих боломжтой байсан бол өмнөх хоёр жилд уг үзүүлэлт 70,60 хувьтай байсан юм.