Гэмт хэргийн статистик мэдээ, судалгааны дүнгээс үзвэл манай улсад бүртгэгдэж буй нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг хулгайлах, дээрэмдэх, залилах буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 бүлэгт заасан гэмт хэрэг эзэлж байна.

Сүүлийн 5 жилд Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 76.6–88.3 хувийг дээрх 2 төрлийн гэмт хэрэг тогтмол эзэлж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэдээлэлд дурджээ. 

2019 оны эхний 4 сарын байдлаар дээрх 2 төрлийн гэмт хэрэг нийт гэмт хэргийн бүтцэд дараах хувийг эзэлж байна.