Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, 2 настай хүүхдийг цэцэрлэгт элсүүлэн сургах шийдвэртэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн “Бүртгэл, элсэлт”-ийг цахимаар зохион байгууллаа.

Энэ дагуу эцэг эх, асран хамгаалагчид 2018 онд төрсөн 2 настай хүүхдээ энэ сарын 18-ны 9:00 цагаас  21-ний өдрийн 14:00 цаг хүртэлх хугацаанд tsetserleg.ulaanbaatar.mn системд бүртгүүлэв.

Улмаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16:00  цагт  иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулж, дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр хүргэжээ.

Цахим бүртгэлд нийт 17550 хүүхэд бүртгүүлсэн байна. 

Хүүхдээ цэцэрлэгт сонгогдсон эсэхийг дараах зааврын дагуу ЭНД дарж шалгана уу.