Иргэд  төрийн албаар үйлчлүүлэхдээ компанийн гэрчилгээ, албан ёсны бичиг баримтаа авчирсан ч дахин нотариатаар баталгаажуул гээд олон чирэгдэлтэй явахдаа учирдаг. Энэ тогтсон хандлага, жишгийг өөрчлөхөөр нийслэлийн удирдлагууд зорилт тавьжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдэд учирдаг энэ суртлыг арилгах захирамжийгөнөөдөр гаргалаа. Захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардахыг Нийслэлийн үйлчилгээний төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.