Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах зорилгоор төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах захирамжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гаргалаа. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цаг 09.00 цаг байхаар тогтоожээ. 

Захирамжийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг /хороо/-ийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газрууд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд дагаж мөрдөх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.