972 айлын түрээсийн орон сууцтай холбоотой асуудлаар Нийслэлийн орон сууцны корпорациас сэрэмжлүүлэг гаргасныг хүргэж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Цахим орчноор Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууцны бүртгэл эхэлсэн, квотыг худалдах замаар иргэдээс зуучлалын хөлс авч, хамруулж өгнө гэх олон нийтийг хууран мэхлэх, заллилах шинжтэй мэдээлэл удаа дараа цацагдаж байна.

Иймд төрийн байгууллагын нэрийг барин худал, ташаа мэдээлэл цацаж, иргэдийг хуурч, мэхэлж болзошгүй үйлдэлээс болгоомжлохыг анхааруулж байна. Барилга, хот байгуулалтын яам уг ташаа мэдээлэлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандсан гэдгийг албан ёсны цахим хаягаараа дамжуулан мэдэгдсэн.

Тиймээс Түрээсийн орон сууцанд хамруулж өгнө гэсэн залилан мэхлэх шинжтэй мэдээлэлд хууртахгүй байх, хувь хүн хэсэг бүлэг этгээдэд төлбөр мөнгө төлж хохирохгүй байхыг анхааруулж байна.

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ

2019 оны 07 дугаар сарын 03