Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан өчигдөр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор  03 тоот тушаал гаргажээ.

Тушаалд дурьдсанаар нийслэлийн төрийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид төрийн болон хувийн ажлаар гадаад улс орнууд руу болон хөдөө орон нутаг руу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл явахгүй байх, зайлшгүй гадаад улс руу явах шаардлага гарсан тохиолдолд Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлэх, тушаал шийдвэрийг зөрчсөн албан хаагчид хариуцлага тооцохыг байгууллагын дарга нарт үүрэг болгожээ.

Тус тушаалыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улмаар  нийслэлийн бүх шатны нутгийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид албан томилолтоор болон хувийн ажлаар 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гадаад улс орнуудад зорчихооргүй боллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс