Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.07 га газар үнэгүй өмчлөх эрхтэйг хуульчилсан. Харин нийслэлийн иргэд Улаанбаатарт газрын нөөц дууссан учраас 0,7 га газраа авч чадахгүй байгаа юм.

Тэгвэл энэ онд Налайх, Багахангай дүүрэгт газар авч болох аж. Багахангай дүүргийн газрын албанаас энэ талаар тодруулахад Нийслэлийн 10 мянга орчим иргэн 0,7 га газар өмчилж авсан гэв.

Тус дүүрэгт газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ:

✔Өмчилж авахыг хүсч буй газрын харьяалагдах сум, дүүргийн засаг даргад газар өмчлөх өргөдлөө гаргана.

✔Гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг/эх/-ийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар

✔Оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, өмчилж авах газрын засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал

✔Өмчилж авах газрын зориулалт, хэмжээ

✔Өргөдөл гаргаж буй газрыг иргэд дундаа буюу хэсгээр хамтран өмчлөх бол энэ тухай хүсэлт зэрэг мэдээлэлийг тусгана.

✔Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүн бүр гарын үсэг зурна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн газрын алба 5 удаа цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж, нэгж талбарыг баталгаажуулан кадастрын зургийн нэгж талбарыг газрын мэдээллийн санд бүpтгэжээ.