Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Байгаль орчинд ээлтэй бүрэн автоматчилагдсан шинэ технологи бүхий авто зогсоол байгуулах төслийг танилцуулав.

Төхөөрөмж бүхий автоматчилагдсан авто зогсоолын хамгийн том давуу тал нь эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологи бүхий хотын өнгө үзэмж, оршин суугчдын тав тух, эрүүл аюулгүй, ногоон орчин хосолсон шийдэл байх аж. 

Өнөөдрийн байдлаар нийслэлд төхөөрөмж бүхий автоматчилагдсан давхар авто зогсоолыг байгуулах шаардлагатай 84 байршил байна.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, авто зогсоол байгуулах төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналаа хэлээд тооцоо, судалгаагаа илүү нягтлан дахин зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс