Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор нийслэлийн 51 сургуульд засвар хийж, улсын төсвөөс 2.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн сурагчдыг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор 16 сургуулийн ойролцоох замуудад хурд сааруулагч, замын гарц, тэмдэглэгээ шинээр хийжээ.