Нийслэл хотын төсвөө өнгөрсөн долоо хоногт баталсан билээ. Энд иргэдийн сонирхсон хэд хэдэн үрэлгэн төсвийг танаж баталжээ.

Тухайлбал ирэх онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах хотын захиргааны шинэ байранд тавилга, тоног төхөөрөмж авахад зориулж 3 тэрбум төгрөг төсөвлөснийг 500 сая төгрөгөөр бууруулсан байна. 

Мөн нийслэлийн газар хөдлөлтөд тэсвэргүй хуучны 1000 гаруй барилгыг Нийслэлийн Засаг дарга ийм барилга, байгууламжийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, бүртгэлжүүлэх ажилд 50 сая төгрөг зарцуулахаар төлөвлөснийг 200 саяар нэмэх санал гаргаж, төлөөлөгчид дэмжсэн аж. Улаанбаатар хотын хөрсний 40 метрийн гүнээс бохирдол илэрсэн гэх судалгаа бий. Тиймээс АН-ын бүлгээс хөрсний бохирдлыг багасахын тулд шаардлагатай 150 сая төгрөгийг шийдвэрлүүлэх санал гаргасан нь дэмжигдэж, төсөвт суулгалаа гэж