Энэ сарын 19, 20-нд нийслэлд тээврийн хэрэгслийн бүртгэл хийхгүй гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ.

Тодруулбал, Зам, тээврийн. хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнүүд 12 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд сургалтад хамрагдана. 

Иймд дээрх өдрүүдэд Автотээврийн үндэсний төвийн нийслэл дэх салбарууд ажиллахгүй аж.


Эх сурвалж: АТҮТ