Нийслэлийн хэмжээнд өнөөдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар дараах 8 байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо.

Баянгол дүүрэг: 

  • 12 дугаар хороо 19 дүгээр байр
  • 25 дугаар хороо Голденпарк 303

Баянзүрх дүүрэг: 

  • 26 дугаар хороо Баянмонгол 416
  • 2 дугаар хороо 4, 5 дугаар хэсэг

Сонгинохайрхан дүүрэг: 

  • 8 дугаар хороо 50 айлын орон сууц
  • 29 дүгээр хороо 141 дүгээр байр

Сүхбаатар дүүрэг: 

  • 3 дугаар хороо 45 дугаар байр
  • 12 дугаар хороо Хангайн 20-778б тоот дахь нийтийн байр

Эдгээр байршлуудад холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгаалалтыг буулгах тов нь байршил бүрт харилцан адилгүй байгааг анхаарна уу.

Улаанбаатар хотын хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үйлчилсэн хэвээр байгаа. Коронавирусийн цар тахлын голомтууд бүрэн хумигдаагүй, эрсдэл маш өндөр хэвээр байгаа тул иргэд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна. Мөн гэрээсээ гарсан нөхцөлд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэлээ тогтмол хийх шаардлагатай. Ингэснээр иргэн та үүргээ биелүүлж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахад хувь нэмрээ оруулж буй юм.

Коронавирусийн ерөнхий шинж тэмдэгүүд илэрсэн нөхцөлд иргэн та өөрийгөө яаралтай тусгаарлаж, холбогдох байгууллагуудад мэдэгдэх үүрэгтэй. 119 тусгай дугаарт холбогдон заавар, зөвлөгөө, мэдээлэл аваарай.



Эх сурвалж: Нийслэлийн онцгой комисс