Өчигдрийн 11:00 цагаас хойш нийт 4335 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрсэн.

Тодруулбал,

  • Улаанбаатарт 3 хүнээс коронавирус илэрч, нийт тохиолдол 54
  • Говьсүмбэр аймагт 3 хүнээс илэрч, нийт тохиолдол 
  • Сэлэнгэ аймагт 26 хүнээс илэрч, нийт 124
  • Дархан-Уул аймагт нэмж илрээгүй, нийт 20 тохиолдол
  • Орхон аймагт нэмж илрээгүй, нийт 14 тохиолдол
  • Дорноговь аймагт нэмж илрээгүй, нийт 14 тохиолдол байна.

"Улаанбаатарт илэрсэн тохиолдлуудыг амьдардаг дүүрэг тус бүрээр нь авч үзвэл,

  1. Сонгинохайрхан дүүрэг 11 тохиолдол /7, 19 дүгээр хороо/
  2. Баянзүрх дүүрэг 17 тохиолдол /4, 10 дугаар хороо/
  3. Сүхбаатар дүүрэг 11 тохиолдол  /16, 18, 13 дугаар хороо
  4. Баянгол дүүрэг /18, 1, 4, 6 дугаар хороо/
  5. Хан-Уул дүүрэг 5 тохиолдол /21, 16, 10 дугаар хороо/
  6. Баганнуур дүүрэг /4 дүгээр хороо/
  7. Чингэлтэй дүүрэг 9 тохиолдол /19 дүгээр хороо/-нд байрладаг, амьдардаг хүмүүс байна. 

Гэхдээ заримынх нь гэр тухайн дүүрэг, хороонд байгаа боловч батлагдсан тохиолдлуудтай үзвэр үзэх, караокед орох зэргээр ямар нэгэн арга хэмжээнд оролцсон, хамт хоол идсэн, мэргэжлийн ажлаа буюу бариа засал хийсэн зэрэг хүмүүс байгаа" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Манай улсад коронавирусийн нийт 672 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 342 нь эдгэрчээ.