Нигер улсын 31 настай иргэн Тайланд улсаас Монгол Улсад шуудан илгээмжээр их хэмжээний хар тамхи оруулж ирсэн байна.

Нигер улсын иргэн Шон гэгч нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвд англи хэлний цагийн багшаар ажилладаг бөгөөд Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид прокурорын хяналтан дор түүнийг хэргийн газраас үйлдэл дээр нь баривчиллаа.

Илгээмжээр 300 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхи хураан авчээ.