Нидерланд улсад ном унших соёлыг дэмжихийн тулд Үндэсний номын баярыг зохион байгуулдаг. 

Энэ үеэр тус төрийн төрийн өмчит төмөр замын газар нь ивээн тэтгэгчээр ажиллаж тухайн жилийнхээ шилдэг зохиолчийн номыг худалдан авсан иргэдийг үнэгүй үйлчлүүлэхийг зөвшөөрдөг ажээ.

Галт тэргэнд цагийг хамгийн зөв зохистой өнгөрүүлэх аргыг ном унших хэмээн үздэг учраас тус баярын үеэр зохиолч уншигчдын уулзалтыг ч зохион байгуулдаг байна. Галт тэрэгний бүхээгт зочилсон зохиолч  нар номоо гарын үсэгтэйгээр худалдаалж, хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлалтай.

Өнгөрсөн жил галт тэргээр аялж уншигчидтайгаа уулзсан зохиолч Ян Сибилик "Аялагчдын аз жаргалтайгаар гайхширсан царайг харах нь сайхан санагддаг ” хэмээн ярьсан аж.

Нидерланд улс Үндэсний номын баяраа 1932 оноос хойш зохион байгуулж буй.