МОСКВА. /RIA Novosti/. Холланд нэрийг хэрэглэхийг зогсоох тухай Нидерландын эрх баригчдын шийдвэр 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэллээ гэж NOS радиостанц мэдээлжээ.


Одоо орон нутгийн удирдлагууд, их дээд сургуулиуд, хувийн компаниуд, хэвлэл мэдээллийн байгууллагууд "Нидерланд" гэдэг нэрийг ашиглах ёстой юм. Холланд нэрнээс салснаар улс орон илүү нээлттэй, орчин үеийн дүр төрх имижтэй болно гэж тус улсын Засгийн газар үзэж байгаа аж. 


Энэхүү шийдвэр нь мөн жуулчдын урсгалыг өөрчилнө гэж үзэж байна. Учир нь жуулчдын дийлэнх нь Холландын түүхэн хот болох Амстердам, Харлем болон Гааг хотод аялдаг бөгөөд эдгээр хот жуулчид олноороо ирж буй ачааллыг дийлэхгүй байгаа ажээ. Улс орны нэрийг шинэчлэхэд тус улсын төсвөөс 200 мянган евро зарцуулна.  


Эх сурвалж: Монцамэ агентлаг