УИХ-ын гишүүд шуурхай хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. 

Түшээд ээлжлэн байр сууриа илэрхийлж, зарим нь Ерөнхий сайдаас асуулт асуусан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал:

“Өнөөдөр чинь яасан сайхан өдөр вэ. Эмэгтэйчүүд, бүсгүйчүүд үс гэзгээ янзалчихсан ямар хөөрхөн болчихоо вэ” гэх агуулгатай үг хэлэв. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ чинь одоо” хэмээн уулга алдаж, үгээ залгиад араас түүний микрофонийг хаалаа. Улмаар Ерөнхий сайд, түүний танхимыг огцруулах уг хуралдаанд УИХ-ын зарим гишүүн согтуу ирэв үү гэх хардлагыг төрүүлэв.