Өөрийн өнгө аяс, бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэлэг байдлаараа зах зээлд байр сууриа эзэлсэн томоохон бизнесүүдийн төлөөллүүд өөрсдийн амжилт, туршлага, инновацаас хуваалцдаг “Next champions 2019” арга хэмжээг Голомт банк хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

“Next champions” нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд илүү дэвшилтэт технологид суурилсан, дижиталчлагдсан бизнес эрхэлж цаг хугацаа, зардлаа хэмнэх, ирээдүйд учирч болох эрсдэлээс хамгаалах боломжийг олгодгоороо онцлог юм.     

“Next champions 2019” онцлох илтгэлүүдээс...

Ц.Идэрмөнх – Мобиком корпорацийн байгууллагын бизнесийн албаны захирал, Мобинет ХХК-ийн ГЗ

Дижитал шилжилтийг хийх нь дан ганц IT-ийн захирал, мэргэжилтний үүрэг биш. Байгууллагын эзэд, удирдлагууд, ажилтнууд, хэрэглэгчид гээд бүх талын “Digital mindset” буюу “Дижитал сэтгэлгээ”-ээс ихээхэн хамааралтай.

Дижитал сэтгэлгээ гэж юу вэ?

  1. Аливаа зүйлийг, үйл ажиллагааг параметр буюу тоогоор илэрхийлэх
  2. Тухайн илэрхийлсэн зүйлээ параметрээр хэмжих
  3. Хэмжилтийн үр дүнгийн талаарх ойлголтыг олох
  4. Ойлголтоосоо олсон санаагаа хэрэгжүүлэх

Томаш Бравенец – Голомт банкны ГЗО

Жижиг дунд бизнес эрхлэгчид корпорацийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болоход зах зээлд оролцогч бүх талын нэгдмэл хичээл зүтгэл чухал үүрэгтэй.

Талууд гэдэгт:

Бизнес эрхлэгчид

Дотоодын банкууд болон хөрөнгө оруулагчид

Олон улсын санхүүгийн байгууллагууд, хандивлагч байгууллагууд, хөгжлийн агентлагууд

Хууль зүйн агентлагууд, зах зээлийг хөгжүүлэгчид (хөрөнгийн бирж г.м)

Засгийн газар болон холбоотой агентлагууд

ЖДБ нь зээлжилтээс хэт хамааралтай хэвээр байгаа учир өөр олон төрлийн санхүүгийн хэрэгслийг хэрэглэх боломж байгааг бизнес эрхлэгчдэд ойлгуулах хэрэгтэй юм.

Л.Эрхэмбаяр – Түмэн шувуут ХК-ийн үүсгэн байгуулагч

Хэрхэн амжилттай IPO гаргах вэ?

6 чухал зүйл:

  1. Алсын хараа
  2. Зах зээл – Мэдрэмж
  3. Хөдөлмөр, зүтгэл
  4. Ажлын туршлага
  5. Хүний нөөц
  6. Оновчтой маркетинг

Гэхдээ зөв хандлага үгүй бол бусад бүх чухал зүйл үр дүнгээ өгч үйлчлэхгүй. Үүнийг багаараа хэрэгжүүлэх хэрэгтэй.

Зөв хандлага гэж юуг хэлэх вэ?

  • Бизнес – Зөвхөн мөнгө олох зорилгоор бус хүний хэрэгцээг хангах, чанартай брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэ
  • Ажилтандаа – Дэлхийн жишиг цалинг өгөх. Нэг сарын цалингийн хэмжээг хамгийн багадаа 1 сая төгрөг байлгах.

Г.Чинзориг – “CU” Монгол франчайз эрх эзэмшигч Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-ийн ГЗ


“CU” франчайзаас юуг суралцаж байна вэ?

   1. Mission & Vision

Ая тухтай дэлгүүр яагаад бидэнд хэрэгтэй вэ?

   2. Strategy

Ая тухтай дэлгүүрийн бизнесийг хэрхэн амжилттай удирдах вэ?

   3. Operations

Ая тухтай дэлгүүрийг хэрхэн ажиллуулдаг вэ?

О.Батцэнгэл – Голомт банкны Мэдээллийн технологийн газрын захирал

Кибер аюулын хохирол байгууллагуудад ихээр заналхийлж байгаа ба Amazon, Microsoft компаниудын зах зээлийн үнэлгээтэй ойролцоо буюу 708 тэрбум доллар байна.

Кибер халдлагаас хамгаалах арга, замууд

  1. Хамгаалалтыг бий болго
  2. Аюулгүй байдлыг удирд
  3. Шалгалт, тестийг тогтмолжуул
  4. Ажилтнуудын мэдлэг, чадамжийг дээшлүүл
  5. Процессийг автоматжуул
  6. Аюул заналын талаар мэдээллийг түгээ

Дижитал шилжилт хийх нь байгууллагын болон хэрэглэгчдийн зардал, цагийг хэмнэж өндөр бүтээмжтэй ажиллах боломжийг бүрдүүлдэг ч энэхүү шилжилтийг хийхэд тулгарч буй сорилтуудад аюулгүй байдал хамгийн их хувийг эзэлж байна. Иймд мэргэжлийн байгууллагад хандан зөвлөгөө мэдээлэл авах, ажилтнууддаа давтамжтай сургалтуудыг явуулах нь чухал юм.



/Төлбөртэй нийтлэв/