Хэдхэн хоногийн өмнө IPhone 13 утсаа олон нийтэд танилцуулсан Apple компани дараа жилээс мini буюу жижиг загвараа гаргахгүй гэдгээ мэдэгдлээ. 

Учир нь өнгөрсөн онд гаргасан IPhone 12 мini загвар борлуулалтаараа хамгийн тааруу үзүүлэлт гаргасан юм.

Mini загвар нь хөнгөн, үнэ өртгийн хувьд ч хямд гэдгээрээ давуу талтай.

Технологийн шинжээч Мин Чи Ко ирэх жил танилцуулагдах IPhone 14 загвар урьдын адил дөрвөн төрлийн сонголттойгоор гарч ирнэ гэж таамаглаж буй. Apple компани мini загварын оронд ямар бүтээгдэхүүн танилцуулах эсэх нь тодорхойгүй байна.