МҮИС-ийн төлөөлөгчид өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж өнгөрсөн сарын 28-ны өдөр Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хэлсэн үг  МҮИС-ийн нэр төрд халдсан гэж үзсэн тул шүүхэд хандах болсноо мэдэгдсэн юм. Тэгвэл дөнгөж сая Боловсролын сайд Л.Энх-Амгалан албан ёсны цахим хуудсаараа дамжуулж өөрийн байр сууриндаа бат зогссон гэдгээ илэрхийллээ. 

Тэрбээр "МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч... Намайг уучлалт гуй гэсэн. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй" гэжээ.

МҮИС-ийн багш Б.Отгонбаяр цагийн өмнө хийсэн мэдэгдэлдээ "Л.Энх-Амгалан сайд аравхан секундэд хэлсэн үгээрээ энэ сургуулийн эрдэмтэн багш, амжилттай яваа оюутан төгсөгчдийг доромжилсон. Мөн хөдөө орон нутгийн ирэгдийг у, ү үсгийг ялгаж мэдэхгүй гэж доромжиллоо. Хэрэвзээ Боловсролын сайд орон нутгийн залуус, эцэг эхчүүд, багш нараас уучлалт гуйхгүй бол өөрийгөө би өөрийөгө "зулын гол" болгоход бэлэн байна" гэсэн юм.