Хонь 

Од эрхэс хонины ордныхныг хайр ивээлдээ багтааж, эрч хүчээр тэтгэнэ. Энэ долоо хоногт зөвхөн ажилдаа төвлөрч, саад учруулж мэдэх зүйлсээс зайгаа барь. Өмнө нь хийсэн хөрөнгө оруулалтууд үр ашгаа өгч эхлэх нь ээ. Гэхдээ санхүүгээ зөв зарцуулахад анхаараарай.

Орлогынхоо тал хувийг хадгаламж хэлбэрээр хадгалбал алсдаа ашгаа өгнө гэдгийг гараг эрхэс сануулж байна. Гэр бүлийнхэнтэй үл ойлголцсон, маргаантай асуудлууд шийдэгдэх тул санаа зовних хэрэггүй. Боломжоор дүүрэн шинэ долоо хоногийг айсуй. Аль болох эерэгээр угтаарай.


Үхэр 

Энэ долоо хоногт таны амьдралд тохиолдох зүйлс танд “Бууж өгч болохгүй шүү” гэж сануулахыг оролдоно. Учир нь та завгүй бөгөөд бүтээлч долоо хоногийг эхлүүлж байна. Ажлын талбарт хэцүү зүйл тохиолдох ч амжилт гаргахад тун ойрхон байна. 

Гагцхүү цаг хугацааг мэдэрч, мэргэн сонголтууд хийх хэрэгтэй. Та ажлын нөхөд, дотнын хүмүүстэйгээ нээлттэй ярилцаарай. Юм бүхэн ээлж дараатай байдаг гэдгийг бүү март. Тэднээс тусламж хүсэхээс нэрэлхээд хэрэггүй. 


Ихэр 

Адал явдлаар дүүрэн долоо хоног айсуй. Оюун санааны хүлээснээс мултарч, чөлөөтэй сэтгэвэл ажлын үр бүтээмж нэмэгдэнэ. Аялалд гарахаар төлөвлөж байсан ихрийн ордныхон одоо л боломж гарах нь. Үүргэвчээ бэлдээрэй. 

Учир нь од эрхэс таныг аялалд гарч, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөхөд ээлтэй байх нь. Байгалийн сайхныг таашаан мэдэрч, урагшлах эрч хүчээ сэлбэх нь. Эерэг, дулаан мэдрэмжүүдээр өөрийгөө хүрээлүүлнэ.


Мэлхий

Орчлон хорвоо таны амьдралд шинэ боломж, эерэг хүмүүсийг илгээнэ гэдэгт огтхон ч эргэлзэх хэрэггүй. Гагцхүү тууштай зүтгэл, тэвчээртэй мэлхийн ордныхон тэрхүү боломжийг ашиглаж чадна. Энэ долоо хоногт төсөл, хөтөлбөрүүд ямар ч шалтгаангүй зогсож мэдэх ч олон шинэ сорилттой учирна.

Шинэ бизнес, гарааны компанид хөрөнгө оруулаад хэрэггүй. Алсдаа үр ашиггүй гэдгийг од эрхэс сануулж байна. Ямар ч тохиолдолд хэрүүл, маргаанд оролцохоос зайлсхий. Сөрөг энергитэй хүмүүсээс зайгаа барь. 


Арслан 

Арслангийн ордныхон энэ долоо хоногт хайр дурлалтайгаа учирна. Санаа, зорилгоо зөв ойлгуулж чадвал хосын харилцаа саадгүй үргэлжилнэ. Өөртөө итгэлгүй байдлаас зайлсхийгээрэй, энэ нь бусдад итгэл төрүүлэх боломжийг үгүй хийж мэдэх нь гэдгийг гараг эрхэс сануулж байна.

Хэрэв сэтгэл тавгүйрхэж, ажилдаа төвлөрч чадахгүй байвал эргэн тойрноо ажиглаарай. Аз жаргал мэдэрч болох асар олон зүйл таныг хүрээлэн оршиж буй.


Охин

Ажил, бизнесийн талбарт амжилттай ажиллах долоо хоног  айсуй. Таныг хичээл зүтгэлийг дарга тань үнэлж, тушаал дэвших боломж олгоно. Гагцхүү үүрэг хариуцлага нэмэгдэнэ гэдгийг ойлгоорой. Таны цалин нэмэгдэнэ. Өнгөрсөн долоо хоногт сэтгэлийг тань зовоосон эрүүл мэндийн асуудлууд шийдэгдэх болно.

Нийтийг хамарсан үйл ажиллагаа, танилын хүрээгээ тэлэх уулзалтуудад очоод хэрэггүй. Жолоо барихдаа хурдаа хэтрүүлж болохгүй. Эс бөгөөс эд хөрөнгийн болоод эрүүл мэндийн гарз тохиох нигууртай. 


Жинлүүр 

Жинлүүрийн ордныхон шинэ долоо хоногийг эрч хүч дүүрэн эхлүүлээрэй. Бусадтай эелдэг харьцаж, уур омгоо дарж сурах хэрэгтэй. Биеийн галбиртаа сэтгэл дундуур байгаа жинлүүрүүд эрүүл зөв хооллож, фитнест явж эхлээрэй. 

Хувийн зөвлөх багшид хандвал үр дүнд хүрэх нь. Энэ долоо хоногт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн бол шийдвэрээ эргэн хараарай.


Хилэнц

Энэ долоо хоногийг тун таагүй угтаж мэдэх нь. Гэр бүл, ойр дотнынхонтойгоо цагийг хамт өнгөрөөх нь зүйтэй. Ахмад настныдаа зочилж, үг сургаалыг нь сонсоорой. Шийдвэр гаргах гэж яараад хэрэггүй. 

Нөхцөл байдал өөрчлөгдтөл хүлээцтэй байхыг гараг эрхэс сануулж байна. Долоо хоногийн дундаас дотоод эрч хүч сэлбэгдэж, таныг эерэг энерги хүрээлнэ. Гэрийн дотоод засал хийх, тавилгануудыхаа байрлалыг өөрчлөхдөө бүтээлчээр хандаарай. 


Нум

Нумын ордныхонд од эрхэс хайр ивээлээ хүртээж, шинэ боломжуудыг нээж өгнө. Долоо хоногийн эхээр таны танил утасдаж шинэ ажлын санал тавина. Гагцхүү харилцааны ур чадвартаа анхаарч, бусдад эерэг сэтгэгдэл үлдээх хэрэгтэй. Хайр дурлалын хувьд азын тэнгэр ивээнэ. 

Таны найз гэж боддог хүн сэтгэлээ илчилнэ. Энэ нь сайхан хайр, тогтвортой гэр бүлийн эхлэл ч байж мэдэх юм. Өмнө нь хийсэн хөрөнгө оруулалтууд үр шимээ өгч эхэлнэ.


Матар

Эерэг сар таныг ээж, аз жаргал, баяр баяслаар дүүрэн долоо хоногийг бэлэглэнэ. Бусдын амжилтад хүрсэн түүхүүдийг уншиж өөрийгөө урам зоригоор цэнэглээрэй. Зөвхөн зорилго мөрөөдөлдөө төвлөрч, саад учруулах зүйлсээс зайгаа барь. 

Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, амжилт гаргахад нөлөөлөх юм. Орлого, зарлагаа тэнцүүлэхийг хичээгээрэй. Оюутан сурагчид сайн үр дүн үзүүлж, багшаасаа урмын үг сонсох болно. 


Хумх

Хумхын ордныхонд энэ долоо хоног маш урт санагдаж болох юм. Таныг хүүхдийн хичээл сурлага, эрүүл мэндийн асуудлууд зовоож мэднэ. Ажил бизнесийн талбарт шинэ хамтрагчтай болох, төсөл эхлүүлэх, гэрээ үзэглэбэл алсдаа үр ашгаа өгөх нигууртай. 

Ажил болон гэр бүлдээ зарцуулж байгаа хором бүрээсээ аз жаргал мэдрэхийг хичээгээрэй. Арьсандаа янз бүрийн химийн орц, нэгдэлтэй бүтээгдэхүүн түрхэхээс болгоомжлоорой.


Загас

Шинэ долоо хоног гомдол зовнилоор эхэлж мэднэ. Хөдөлмөрлөж олсон мөнгөө хэрэгцээгүй зүйл үрэхээс болгоомжил. Ямар ч тохиолдолд хэрүүл маргаанаас өөрийгөө татаж, биеэ барих хэрэгтэй. 

Уур уцаар сайн зүйл авчирдаггүйг санаарай. Долоо хоногийн дундаас нөхцөл байдал дээрдэж, сэтгэлийг тань зовоосон зүйлүүд ор мөргүй арилах болно. Гэрийнхээ дотоод зохион байгуулалтыг өөрчлөхөөр шийдсэн бол Фэн Шүй туршаад үзээрэй.