Талибанчууд засгийн эрхийг авсны дараа Афган эмэгтэйчүүдийг биеийн аль нэг хэсгээ ил гаргасан хувцас өмсөхийг хориглосон билээ. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, Афган эмэгтэйчүүд цахим орчинд хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ.

Бүсгүйчүүд өнгө өнгөөр алагласан үндэсний хувцастай зургаа цахим хаягтаа нийтэлж уг хөдөлгөөнд нэгджээ. Мөн #DoNotTouchMyClothes,  #AfghanistanCulture хаштагуудыг ашиглан дургүйцлээ илэрхийлж байна. 

Энэхүү хөдөлгөөнд нэгдсэн Спожмай Масед "Бурка бол Афганистан үндэстний хувцас биш. Афганистаны муж бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц өмсгөлтэй ч бүгдээрээ өнгөлөг, хатгамал, шигтгээтэй байдаг" гэжээ. 

Түүний нийтлэлийг бүтнээр үзэх:

Бусад Афгинистан эмэгтэйчүүдийн цахим хуудастаа нийтэлж буй зургийг сонирхуулж байна.