'Токио 2020' олимпын наадмын хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг жинд өрсөлдөж 4 дүгээр байранд бичигдсэн М.Анхцэцэгийг өөрийн гэсэн байртай болгох "Алтан охин" аян өнөөдрөөс эхлээд байсан билээ.

Тэгвэл ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэг өөрийг нь дэмжсэн хүмүүст талархаж, энэ аяныг албан ёсоор зогсоож байгаагаа мэдэгдлээ.

Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудсандаа,

"Сайн байна уу? Хөдөө явж байгаад хальт сүлжээ ороод хартал хандивын аян эхэлжээ. Би өөрөө хүсээгүй болохоор энэ постыг устгуулж энэ аяныг зогсоолоо дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Дараа дараагийн удаа иймэрхүү зүйлийг заавал надаас зөвшөөрөл авч байж нийтэлнэ үү? Олон хүнд хүргээд өгөөрэй ямар ч хандивын аян байхгүй шүү, маш их баярлалаа" гэжээ.