УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-наас долоодугаар сарын 8-ны өдрүүдэд хуралдаж өндөрлөсөн. Нийт хуралдааны хугацаа 317 цагт хүрч, 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

УИХ-ын гишүүдийн чуулганд оролцсон ирцын талаарх мэдээллийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс танилцууллаа.

Хаврын ээлжит чуулган нийт 34 удаа хуралдсанаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамгийн олон буюу 19 удаа чөлөө авч хуралд оролцоогүй байна.

Харин дараах 8 гишүүн хаврын чуулганы хуралдаанд ямар нэгэн шалтгаангүй бүтэн оролцжээ.

  • Г.Амартүвшин,
  • Ё.Баатарбилэг,
  • Т.Аюурсайхан,
  • Б.Баярсайхан,
  • Д.Ганбат,
  • Б.Дэлгэрсайхан,
  • Б.Пүрэвдорж, 
  • С.Чинзориг